Fishmans NIGHT

  • #хөгжмийн үдэш


Энэхүү үдэш Японы UNDERGROUND хамтлаг дуучдын дууг та бүхэнд хүргэхээр бэлтгэж байна. 
Ялангуяа 1987 онд байгуулагдсан Японы FISHMANS хамтлагийн дуунуудаас та бүхэнд түлхүү хүргэх бөгөөд үүний зэрэгцээ Indigo la End, PLENTY, きのこ帝国, BONOBOS гэх мэт Японы сонирхолтой хамтлагуудын дуунуудаас хүргэх болно. 
Нэг үдшийг өвөрмөц содон ертөнцөөр аялахад та зориулаарай. 
ТАКС 6000, - ТАКСАА ҮЗҮҮЛЭЭД НЭГ БЕЕР ҮНЭГҮЙ АВАХ БОЛНО. МОНГОЛД АНХ УДААГАА FISHMANS ГЭХ ХАЙРТАЙ ХАМТЛАГААРАА ИЙМ ҮДЭШ ХИЙЖ БАЙГААДАА БИ Ч ӨӨРӨӨ БАЯРТАЙ БАЙНА. 
ТА БҮХЭНД ӨӨРИЙНХӨӨ ДУРТАЙ ХАМТЛАГ ДУУЧИДЫН ДУУНУУДААС ХҮРГЭЖ НЭГ ҮДШИЙГ FISHMANS ИЙН МӨНХ ХӨХ ӨНГӨӨР ХАМТ АЯЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА. : ) 
ЭНЭ ӨДӨР ШИНЖИ САТОГИЙН ӨДӨР БАЙХ БОЛНО. :D

FISHMANS хамтлагийн тухай.

FISHMANS хамтлаг бол 1987 онд байгуулагдсан Японы нөлөө бүхий dub band билээ. Тэднийг HMV -ээс гаргасан Японы шилдэг 100 хамтлагуудын жагсаалтаас 83т бичигдсэн ба өөрсдийн өвөрмөц дуугаралт болон хамтлагийн амин сүнс болсон дуучин Шинжи Сатогийн онцгой хоолойгоор Underground band гэж хэлж болох юм. Хамтлагийг анх Shinji Sato (vocals, guitar, trumpet), Kin-ichi Motegi(drums, vocals, sampler) Kensuke Ojima(guitar and vocals) нар байгуулсан ба үүн дээр нэмэгдээд Yuzuru Kashiwabara (bass), Hakase (keyboards) нар хамтлагт үндсэн гишүүдийн тоонд орсоор явдаг. 1995 онд Polydor records гэрээ байгуулсан ба энэ үеэр хамтлагийн Kensuke Ojima, Hakase хоёр хамтлагийг орхисон,энэ хоёрын алиныг ч нөхөж шинэ гишүүн албан ёсоор аваагүй бөгөөд дараагийн цомгондоо хэд хэдэн хөгжимчидийг урьж оролцуулж хамтардаг болсон юм. Голцуу honzi (keyboards, violin, accordion and vocals) болоод Darts sekiguchi (guitar) чидийг урьдаг байсан юм. 
Энэ үеэс FISHMANS хамтлагийн хөгжим өөрчлөгдөж дууны урт илүү уртсан ба хамтлаг space rock, ambient, shoegaze, experinmental rock, jazz,electronic чиглэлийг илүүтэй агуулж эхэлсэн юм энэ нь тэдний dub урсгал дээр шинэ чиг, шинэ чимээнүүд бий болж эхэлсэн юм. 
Харамсалтай нь 1999 онд хамтлагийн амин сүнс, дуучин, хөгжмийн үг аяыг зохиож байсан, хамтлагийн ахлагч Шинжи Сато зүрхний шигдээсээр өнгөрч хамтлаг тарсан юм. Гэхдээ түүнээс хойш FISHMANS -ийн чиглэлээр уран бүтээлээс суралцаж сонсож байгуулагдсан хэд хэдэн Япон хамтлаг,дуучид байдаг бөгөөд тэрхүү хамтлаг дуучид FISHMANS, Shinji Sato -гийн дурсгалын тоглолтуудыг хийдэг билээ.

2018 оны 8 сарын 03 -ээс 2018 оны 8 сарын 03
Мэдээний жагсаалт