Free Market Academy 2018

  • #Сургалт

Чөлөөт нийгмийн үнэт зүйлийг хадгалж хамгаалахын тулд эдийн засгийн үндсэн чухал ойлголтыг аль болох олон хүн мэдэж, судалсан байх хэрэгтэй. Учир нь ихэнх хүмүүс цалингийн доод хэмжээг хуулиар зааж өгөх нь ядууст тустай гэж бодох эсхүл бодлогын хүү бага байх нь эдийн засгийн хямралыг намжаана гэж итгэж байгаа цагт эдийн засагчид эдгээр бодлого нийгэмд ямар хор хохирол учруулахыг мянга анхааруулаад нэмэр байна гэж үү.

Ийм л шалтгаанаар, орчин үеийн залуучууд эдийн засгийн ухааны суурь ойлголт, чөлөөт нийгмийн үндсэн зарчмуудыг зайлшгүй мэдэж байх нь чухал. Энэ сургалтаар олгох хичээлүүд танд чиг өгч, алив зүйлийг өөр өнцгөөс харахад тусална гэж итгэж байна.

Цэвэр агаарт, тухтай амралтын газарт дэлхийн хэмжээний багш нараар хичээл заалгаж, кино үзэж, үнэт зүйл нэгтэй найзуудтай болж, амьдралдаа шинэ хуудас нээхийг урьж байна.

Та http://www.freemarket.mn/free-market-academy линкээр нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл аван, бүртгүүлнэ үү.
Сургалтын төлбөр: 480,000₮ (Сургалт, сургалтын материал,
байр, хоол зэрэг багтсан)

Сургалтын агуулга:

1.Рационал сэтгэлгээ
2.Эрх чөлөөний философи
3.Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд
3.Хувь хүний эрх чөлөө ба дэг журам
4.Ардчилал гэж юу вэ?
5.Худалдаа, нүүдэл, энтерпренёр ба хөгжил
6.Эдийн засгийн болон улс төрийн эрх чөлөө
7.Мөнгө, ёс суртахуун, эдийн засгийн дүн шинжилгээ
8.Дэлхийн эдийн засгийн тулаан / Хаек, Кэйнс / 
9.Төсөв ба татвар
10.Түүхийн ревизионизм
11.Орлогын дахин хуваарилалт
12.Австрийн эдийн засгийн сургууль ба макро эдийн засаг
13.Эдийн засгийн сэтгэлгээний түүх

Эзэмших ур чадвар:

1. Рационал сэтгэлгээ ба бодит фактад тулгуурлан сэтгэх арга барил эзэмшинэ. 
2. Чөлөөт зах зээлийн эдийн засаг, төсөв, татвар, үнэ болон австрийн эдийн засгийн сургууль, макро эдийн засгийн талаарх ойлголттой болно. 
3. Эрх чөлөө, ардчилал, чөлөөт нийгмийн суурь зарчмуудын талаар бодит мэдээлэл, мэдлэгтэй болно. 
4. Асуудалд эдийн засгийн дүн шинжилгээ хийх арга зүйд суралцахаас гадна арга зүй болон нийгмийн бусад ур чадваруудыг эзэмшинэ.

2018 оны 8 сарын 03 -ээс 2018 оны 8 сарын 03
Мэдээний жагсаалт