Mind Oddity | Бид гадаадад суралцаж чадна

  • #үзэсгэлэн

Өмнөх эвентүүдээрээ бид АНУ болон бусад боловсролоороо тэргүүлэгч томоохон улсуудад хэрхэн элсэж суралцах боломж байдаг талаар танилцуулсан билээ.

Харин энэ удаа бид хэрхэн жилийн дунджаар 40-100 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний тэтгэлэгүүдийг дэлхийд тэргүүлэгч их дээд сургуулиудаас монгол залуус авч суралцаж болох талаар та бүхэндээ туршлагатай, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хамт олны зөвөлгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Энэ удаагийн өдөрлөг нь Workshop хэлбэрээр зохиогдох бөгөөд бүгд нэгэн хамт олон бүрдүүлэн зөвлөгч нартай шууд ярилцлаж,зөвлөлдөхөөс гадна хамтдаа

1. Хэрхэн гадаадын их дээд сургуулиудаас тэтгэлэг авах,

2. Засгийн газар болон гуравдагч байгууллагуудын тэтгэлэгийг хэрхэн авах,

3. IVY LEAGUE буюу ТОП 8 СУРГУУЛЬД тэнцсэн эссенүүдийг бодитоор уншиж танилцах,

4. АНУ-ийн их дээд сургуулийн Application -ий загварыг хамтдаа судалцгааж хэрхэн бөглөх талаарх тактикуудыг суралцах 

5. TOEFL, IELTS, SAT болон бусад шаардлагатай зүйлсийн талаар ярилцаж, дадлага хийх болно.


/Зөвлөгч нарыг удахгүй дэлгэрэнгүй танилцуулна./

Бид бүхэн өмнө нь
1. Бид гадаадад суралцаж чадна. /2017.07.22/
2. Бид Америкт суралцаж чадна. /2017.08.05/
3. Бид тэтгэлэг авч чадна. /2017.09.16/
4. Мөрөөдөлд Хүрэх Зам /Олон Улсын Боловсрол Үзэсгэлэн/ /2017.10.07/
5. TOEFL, IELTS, SAT –ийн тухай мэдэх ёстой бүх зүйлс /2017.11.11/
6. Бид ТОП 100 их сургуулиудад суралцаж чадна. /2017.12.16/
гэх арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж байсан билээ. Энэ удаагийн эвент дээр ч та эдгээр хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөөнүүдийг авах боломжтой. 

Бүртгэлийн хураамж: 8,000₮
/Free Lunch/

Та доорх хаягаар анкетийг бөглөн бүртгүүлээрэй.

https://goo.gl/forms/ANqhNhBQgqGb3dq33

Бүртгүүлсний дараа та хураамж болох 8,000₮ -ийг ХААН БАНК-ны 5019831687 /Чингис-Од/ дансанд тушааснаар таны бүртгэл баталгаажих болно. ATM болон Экспресс банкаар мөнгө шилжүүлсэн бол баримт авч, мөн тэр даруй бидэнтэй холбогдон бүртгэлээ баталгаажуулахыг хүсье.

/Гүйлгээний утга хэсэг дээр нэр, холбоо барих дугаараа бичих ёстойг анхаарна уу. Гүйлгээ хийгдсний дараа таны цахим шууданд баталгаажих код ирэх бөгөөд та өдөрлөгт ирэхдээ энэхүү кодыг шалгуулж орох болно. Баталгаажуулах код танд тэрхүү өдрийн 22.00 цагт ирэх болно./

Суудлын Хязгаар: 100 /Баталгаажсан бүртгэл/

Өдөрлөг: 2018 оны 6 сарын 23-нд 10.00 цагаас Startup Terminal дээр болно.

Дэлгэрэнгүй мэдээлллийг 8875-6111. 9818-1610 утсаар холбогдон лавлана уу.

2018 оны 6 сарын 23 -ээс 2018 оны 6 сарын 23
Мэдээний жагсаалт