Залуусын Дуу Хоолой Форум 2018

  • #форум

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?

Монголын нийгэмд тулгамдаж буй асуудалд санаа зовнидог, шийдвэрлэхийг хүсдэг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж буй БҮХ ЗАЛУУС энэхүү форумд оролцох боломжтой.
Youthspeak Forum нь дэлхийн ихэнх улс оронд зохион байгуулагддаг арга хэмжээ бөгөөд Монгол улсад 2-дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 

ЮУ ОЛЖ АВАХ ВЭ?

Уг форумд ирснээр та үе тэнгийн залуус болоод салбар салбартаа тэргүүлэгч, манлайлагч залуустай туршлага солилцон, үзэл бодлоо илэрхийлж, өөрийн дуу хоолойг нийгэмд хүргэх, нийгэмд бодитой хувь нэмрийг оруулах, шинэчлэлт өөрчлөлтийн гарааг хамтдаа эхлүүлэх томоохон үйл явдлын нэг хэсэг болох боломжтой.

ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ВЭ?
Форумд оролцогч залуус нь тогтвортой хөгжлийн 3, 4 болон 1 дүгээр зорилтод тулгуурлан монголын нийгэмд хэрэгжиж болохуйц төсөл санаачлах ба шилдэг санааг 200$, удаах ялагчийг 100$ хүлээж байна. 
Мөн форумын оролцогч бүрт тамга тэмдэг бүхий СЕРТИФИКАТ олгох болно. 

ХЭЗЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ВЭ?
2017 оны 3-р сарын 10-нд төсөл шалгаруулах.
2018 оны 3-р сарын 17-нд зохион байгуулагдана. 
10:00-18:00 хүртэл 6 цагийн хугацаанд үргэлжилнэ. 

Тасалбарын мэдээлэл 
10000 төгрөг - Сертификат
Өдрийн хоол
Хөнгөн зууш - 2 
Оролцогчдын нэр бүхий хүзүүний зүүлт

Арга хэмжээний хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэллийг фэйсбүүк эвэнт-ээс аваарай.

2018 оны 3 сарын 17 -ээс 2018 оны 3 сарын 17
Мэдээний жагсаалт