ТАВАН Тивийн АЯЛАЛ

  • #Илтгэл

"Анагаахын Судлаачдын Сайн Дурын Нэгдэл" ТББ "Бидний анзаараагүй боломж" буюу UNSEEN уулзалт ярилцлагын хүрээнд "ТАВАН ТИВИЙН АЯЛАЛ" үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. 

Аялах хүсэл эрмэлзэлд хөтлөгдсөн ч хэзээ, хэнтэй, хаашаа, яаж аялахаа хараахан шийдээгүй байгаа эсвэл аялалын амтанд дурлаад дараагийн адал явдалаа эрэлхийлэн алхаж буй бүхий л хүмүүсийг урьж байна. 

 Энэхүү уулзалт ярилцлгын хүрээнд #Ази #Европ #Aмерик #Африктивээр мөн үзэсгэлэнт #Монгол улсаараа аялан олон гайхалтай дурсамж бүтээсэн залуус өөрсдийн аялалын туршлагаасаа та бүхэнтэй хуваалцах болно. 

Хэрхэн хямд зардалаар олон улс дамжин аялах /Азийн 7 улс = 1 сар + 3 сая төгрөг/
Тив алгасан аялахдаа олж мэдсэн туршлага /USA/
Энгийн биш өвөрмөц байдлаар аялах мэдрэмж /Пакистан улсын тагнууулынханд2 өдөр тагнуулахаас гадна бидний мэдэх Япон улсыг өөр өнцөгөөс харсан аялал/
Нэг улсаар удаан хугацаанд аялахын давуу тал 
Төсөөлж ч байгаагүй өөр мэдрэмжүүдийн нийлбэрийг нэг дор мэдрэм мөч /Африк дахь аялалын сонин содон/ 
Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг бахдан харсан мөчүүдээ хуваалцан энгийн нэгэн амралтын өдрийг адал явдал дурсамжаараа хөглөх болно. 

Үнэ төлбөргүй 
Уулзалт ярилцлагад оролцогчид сайн дурын үндсэн дээр хандив өгөх бөгөөд тухайн хандивыг санхүүгийн бэрхшээлээс үүдэн суралцаж чадахгүй байгаа нэгэн
хүүд зориулах болно.
Хандивтай холбоотой гарсан үр дүн, тайланг 2018 оны 4-р сард олон нийтэд болон оролцогч нарт танилцуулна.

Жич: Оролцогч бүр Happiness center-ийн дүрмийн дагуу 1 давхараас 1ш ундаа авна. 

Холбогдох утасны дугаар 80100768

Happiness center
2018.03.17 
14:00-17:00

"Анагааахын Судлаачдын Сайн Дурын Нэгдэл" ТББ

2018 оны 3 сарын 17 -ээс 2018 оны 3 сарын 17
Мэдээний жагсаалт