Цагаан Сарын Бэлгийн Хямдралтай Номын Худалдаа

  • #Үзэсгэлэн

Энэ жил 6 жилдээ энэхүү уриалгаа гаргаж байгаа бөгөөд энэхүү уриалгынхаа хүрээнд хямдралтай бэлгийн номын үзэсгэлэн худалдааг иргэд, хөдөлмөрчиддөө зориулан зохион байгуулж байна. 

Уриалгын зорилго нь сар шинийн баяраар зочин, гийчиндээ урд хөршийн чанар багатай, хямд өртөгтэй бараа бэлэглэхээс татгалзаж НОМ бэлэглэдэг болох юм. 

Монголчууд бид жил бүр хоёр их наяд төгрөгийг Цагаан Сарын Баярын үеэр бэлгэнд зарцуулдаг бөгөөд энэ их мөнгө жил бүр өмнөд хөрш руу урсаж Эрлиан хотыг хөгжүүлж байдаг. Энэ их мөнгө Монголын номын зах зээлийг дэмжих эхлэл тавигдах болтугай хэмээн хүсэж байна. 

Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж өнгөрсөн хорин жил ярьсан хэдий боловч үнээрээ урд хөршийн, чанараараа гадаадын бусад орны бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц үндэсний үйлдвэрлэл хөгжсөнгүй. Тиймээс энэ Сар Шинээр ҮНДЭСНИЙ ОЮУНЫ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ гэж уриалж байна.

Монголчууд судар гэлтгүй номыг торгонд баринтаглаж, хадганд ороож дээдэлдэг номын агуу их соёлтой ард түмэн билээ. Энэхүү номын соёлоо сэргээе, үндэсний баяр Цагаан Сараа аваръя. 

Сүүлийн үед цагаан сарын баярын жинхэнэ утга алдагдаж хөөргөөрөө, ууцаараа, дээл, малгайгаараа уралддаг, хэт эд мөнгөний материалист баяр болсон. Үүнийг өөрчилж харин Цагаан Сарын Баяраа бие биендээ мэдлэг, ном бэлэглэдэг хамгийн оюунлаг баяр болгоцгооё. 

Уриалгын хүрээнд энэ жил 2 сарын 11, 12, 13-ний өдрүүдэд Дүнжингарав худалдааны төвийн баруун талд байрлах Их Монгол Цогцолборын 3 давхарт байрлах Startup Terminal-ын зааланд хямдралтай номын худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хямдралтай худалдаанд иргэд хөдөлмөрчдийг идэвхитэй оролцож сар шинийнхээ оюунлаг бэлгийг хямдралтай үнээр базаагаарай хэмээн уриалж байна. 

Мөн тус үзэсгэлэн худалдааны үеэр номоо хямдралтай үнээр борлуулах хүсэлтэй байгаа иргэд, аж ахуй нэгж, зохиолчидод нээлттэй ба тус арга хэмжээнд оролцохыг хүссэн иргэд, аж ахуй нэгжүүд Startup Terminal-ын 77001981 дугаараар урьчилан холбогдож оролцоно уу. 

Хямдралтай номын үзэсгэлэн худалдаанд оролцож номоо хямдралтайгаар борлуулах хүсэлтэй байгаа иргэд, аж ахуй нэгжүүдэд тавигдах шаардлага: 

1. Номоо 30-50 хувиар хямдруулж худалдаалах
2. Өдрийн 50 мянган төгрөгийн түрээс төлөх 

Жич: Номтой Нөхөрлөе клубтэй хамтрагч байгууллагууд болон аж ахуй нэгжүүд, хэвлэлийн газар, паблишин компаниуд, номын дэлгүүр, хувь хүн, зохиолчид тус арга хэмжээнд оролцоход 40%-ийн хөнгөлөлттэйгөөр оролцож болно

Арга хэмжээ болох газрын байршил, цагийн хуваарь гэх мэт асууж тодруулах зүйл байвал та бүхэн 11-333-444 дугаараар лавлана уу. 

Мөн үзэсгэлэн худалдаан дээр ирж сар шинийнхээ оюунлаг бэлгийг хямдралтай үнээр базаах хүсэлтэй байгаа ч цаг зав нь амжихгүй, өөрийн биеэр ирж чадахгүй байгаа иргэд ном хүргэлтийн "Нисдэг ном" компаний дээрхи утсаар холбогдож цагаан сарын бэлгийн номнуудаа гэртээ хүргүүлэх боломжийг та бүхэнд олгож байгаа гэдгийг мэдэгдэхэд таатай байна. 

“МУЛГУУ БЭЛЭГНЭЭС УХААЛАГ БЭЛЭГРҮҮ
ЭРЭЭНИЙ БЭЛЭГНЭЭС ЭРДМИЙН БЭЛЭГ РҮҮ”

2018 оны 2 сарын 11 -ээс 2018 оны 2 сарын 11
Мэдээний жагсаалт