Э.Чойдог Чойжид Дагина

  • Ballet
  • 0.0

    (0)

Товч:

Хоёр бүлэг, гурван үзэгдэлт балет

Хөгжим: ТШ, УГЗ Э.Чойдог

Цомнол: ТШ, АУЗ Ш.Сүрэнжав

Удирдаач: УГЗ Ц.Мөнхболд

Бүжгийг дэглэсэн: ТШ, АЖ Б.Жамьяандагва

Ерөнхий зураач: СТА Г.Ганбаатар

Хөтлөх найруулагч: Н.Чинзориг

Тайзнаа анх тавигдсан: 2005.10.29

Энэхүү бүтээлийг "Чойжид дагины түүх" хэмээх шашны гүн ухааны зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Чойжид хэмээх настай эмэгтэй өвчний улмаас үхэх болж сүнсийг нь тамын болон бурхны элч булаалдав. Тамын эзэн Эрлэг номун хаан Чойжидын сүнсийг булаан авч там руу хүмүүсийг хэрхэн нүглээсээ болж зовж байгааг мэдрүүлэхээр илгээнэ. Чойжид бусдын нүглийг хуваалцана. Энэ хэсэгт хөгжим тамын хүйтэн, халуун хийгээд Эрлэгийн элчийн тамлал, зүдгүүрийг харуулдаг. Харин Чойжидыг тэнгэрийн оронд очиход бурхдын ээж мөргөлийн бүжиг бүжнэ. Хүмүүс сайн үйлийг хийхэд Чойжид аз жаргалыг мэдэрч чадсан тул сайн үйлийг хийх ямар чухал тухай хүмүүн төрөлхтөнд ойлгуулахаар бурхны зарлигаар буцаж эх дэлхийдээ ирнэ.

Цомнолыг Ш.Сүрэнжав бичиж, Б.Жамъяндагва дэглэн найруулж, тайз чимэглэлийг Г.Ганбаатар хийжээ. Анхны тоглолтыг 2005 оны 10-р сарын 29-нд тоглоход Ц.Мөнхболд удирдсан байна.


Насны ангилал:

G

1цаг 30мин

Гараад дууссан