Азийн 23 хүртэлх насны АШТ-ний урьдчилсан шат

  • Хөлбөмбөг
  • 0.0

    (0)

Товч:

АЗИЙН 23 ХҮРТЭЛХ НАСНЫ АШТ-ИЙ УРЬДЧИЛСАН ШАТНЫ ТОГЛОЛТУУД МОНГОЛД

Улс улсын үндэсний шигшээ багийн ирээдүй болсон эрч хүчтэй залуусын сонирхолтой тулааны талбар Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны "G" хэсгийн тоглолтууд Монголд болно. Монгол, БНАСАУ, Хонг Конг, Сингапур улсын 23 хүртэлх насны шигшээ багууд 03-р сарын 22-26-ы хооронд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүч үзнэ.

Энэ удаагийн тэмцээн нь 2020 онд Тайландад болох Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд юм. Монгол улстай нэг хэсэгт багтсан БНАСАУ-ын 23 хүртэлх насны баг өнгөрсөн гурван удаагийн тэмцээний шигшээ шатанд шалгарч байсан туршлагатай. Бусад гурван улсын хувьд урьдчилсан шатыг давж байсан удаагүй. Тэр ч утгаараа хэсгийн гол фоварит гэгдэж буй БНАСАУ-ын багтай Монгол, Хонг Конг, Сингапурын багууд хэрхэн тоглохыг МХБХ-ны ногоон талбайд хүрэлцэн ирж үзээрэй.

Тасалбар

Багц тасалбар 10 000 төгрөг


Насны ангилал:

G

1цаг 30мин

Гараад дууссан