Бүсгүйн Зурвас

  • Жүжиг
  • 0.0

    (0)

Товч:

Нэр төртэй төрийн түшээ, сайд Архайтай хөрөг ярилцлага хийхээр тохирсон сэтгүүлч бүсгүй Итгэл сайдын гэрт очиж буйгаар энэхүү жүжиг эхэлнэ. Аав ээж, нутаг ус, амьдралын замналаа Архай сайд Итгэлтэй илэн далангүй хөөрөлдөж сэтгэл уярам түүхийг өгүүлнэ. Гэвч тэдний энэ удаагийн уулзалт сайдын гэрт гэнэтийн зочид ирэх сургаар аргагүйн эрхэнд тасалдахад хүрч ярилцлагаа маргаашийн өдрийг хүртэл түр хойшлууллаа.

Маргааш өдөр нь Итгэл сайдын гэрт дахин зочилоход өчигдөр өөртэй нь уулзсан тэр хүн төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байх нь тэр. “Ийм л хүн түмэн олны итэлийг дааж төрийн түшээ бололгүй ч яахав дээ" гэж бодож байсан Итгэлийн урам зориг, бахархал, хүндлэл салхинд туугдах мэт хийсэн одож, Архай сайдын ярьж хэлсэн бүрийн алинд нь чухам “үнэн" оршиж байгааг тааварлаж мэдэхийн эцэсгүй байдалд оруулж, энэ хүн чухам хэн юм бэ? гэсэн эцэс төгсгөлгүй таавар тайлалын өмнө түүнийг аваачив.

“Нууц" нь, “Үнэн" нь хаана байсныг жүжгийн өрнөлөөс толилдоорой...

Жүжиг мэт амьдралд – Амьдарч буй мэт жүжиглэсээр орших...

“Бүсгүйн зурвас" хэмээх энэхүү жүжигт хүний мөн чанар, ёс зүй, үнэ цэнэ, хайр сэтгэл, итгэл үнэмшил хийгээд өнөө цагийн нийгмийн хүрээн дэхь ил далд оршин байх олон асуудлыг хөндөн өгүүлэх болно.


Насны ангилал:

PG13

2цаг

Гараад дууссан